Марк Аврелий

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Маркус Аурелиус
Ромын эзэнт гүрний эзэн хаан
Marcus Aurelius Glyptothek Munich.jpg
Мюнхений Глиптотек дэх Маркус Аурелиусын цээж баримал
Хаанчлал 161 оны 3 сарын 8–169
(Луциус Верусын хамт);
169–177 (ганцаар);
177–180 оны 3 сар
(Коммодусын хамт)
(&0000000000000019.00000019 жил, &0000000000000009.0000009 хоног)
Бүтэн нэр Цезарь Маркус Аурелиус Антонинус Аугустус
Төрсөн огноо 121 оны 4 сарын 26 (121-04-26)
Төрсөн газар Ром
Өнгөрсөн огноо 180 оны 3 сарын 17 (58 насалсан)
Өнгөрсөн газар Виндобона буюу Сирмиус
Оршуулсан Хадрианы бунхан
Өмнөх Антонинус Пиус
Удаах Коммодус (ганцаар)
Хатан Залуу Фаустина
Эцэг Маркус Анниус Верус
Эх Домитиа Луцилла
Хүүхэд Коммодус, Маркус Анниус Верус, Антонинус, Луцилла зэрэг 13
Улс Антонине

Марк Аврелий буюу Маркус Аурелиус Антонинус (лат. Marcus Aurelius Antoninus, 121 оны 4 сарын 26 – 180 оны 3 сарын 17) нь 161 - 180 онд Ромын эзэн хаан байсан хүн юм. Тэрээр Принсеп болон түүний өргөмөл аав Антониус Пиус-ын залгамж хаан байсан бөгөөд өөрийгөө Маркус Аурелиус Антонинус Агустус гэж нэрлэжээ. Түүний засаглалын үеэр Ромын эзэнт гүрэн гадаад болон дотоод байдал тогтвортой байж эзэнт гүрэн цэцэглэн хөгжиж байв. Түүний үеийг Өргөмөл хаан-ы үе гэж нэрлэдэг юм. Марк Аурел бол энэ үеийн хамгийн сүүлчийн хаан бөгөөд түүний төрсөн хүү Коммодус-д энэхүү хаан залгамжлах эрхийг өвлөсөн байна. Дотоод бодлоготоо Аурелиус дорой буурай тэр тусмаа боол болон эмэгтэйчүүдэд хуулийн орчинд тэдний эрхийг сайжруулах арга хэмжээ авч байв. Түүний засаглалын үе дэх хүнд хэцүү жилүүдэд хөнөөлт Тибер хотын үер, Антонисийн Халдварт Тахал болон Ром дахь Христийг дагах хөдөлгөөн зэрэг ордог юм.

Тэрээр 161 оноос Луциус Верустай хамтран төр барьж байсан бөгөөд тэд 169 онд Верусыг нас нөгчих хүртэл хамтдаа хаанчилжээ. "Таван сайн эзэн хаан"-ы сүүлийнх болох тэрээр Стойк урсгалын философичдын чухал төлөөлөгч билээ.